Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
4 цаг 7 мин
"Хан-Хэнтий" тусгай хамгаалалттай нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км-т, Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км-т гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гал ойн гал түймрийн цэг илэрчээ.

Ойн гал түймрийг Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, Ерөө сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ