Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.6 хувиар нэмэгджээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувь, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгджээ.
Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сарынхаас 0.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 0.7, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9, нийслэлд хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Бусад мэдээ
ӨМНӨГОВЬ АЙМГААС ОЮУ ТОЛГОЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДЫН 85 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ БАЙНА
Мэдээ
“Зөвшөөрлийн шинэчлэл-хялбар зохицуулалт-бизнесийн таатай орчин” сургалт 2 дахь өдрөө зохион байгуулагдлаа
Мэдээ
Худалдааны түр хэлэлцээрийн боломжийг бодит худалдаа, экспортын өсөлт болгох асуудлыг хэлэлцэв
Мэдээ
COP17-ын онцлох үр дүн: Эрчим хүчний шилжилтэд манлайлж, сэргээгдэх эрчим хүчний томоохон худалдан авагч болно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.