Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
Өчигдөр 09 цаг 11 мин
Хяналт шалгалт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт хяналт шалгалтаа үргэлжүүлж байна.

Хяналт шалгалтаар “Балданзасаг” худалдааны төвд явуулын пестицидийн аппаратыг ашиглан түргэвчилсэн аргаар шинжилгээ хийлээ.

Мөн эл аймгийн Мал эмнэлгийн лаборатори итгэмжлэлгүй байгаа нь тогтоогдлоо. Уг лаборатори нь орон сууцны зориулалттай барилгын нэгдүгээр давхарт байрлаж байгаа бөгөөд барилгын бүтэц, зохион байгуулалт нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхой боллоо.

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ тус лабораторийн аюулгүй байдал, багтаамжийн хүрэлцээ болон орчны нөхцөл байдал нь шаардлага хангахгүй байгааг онцолж, уг асуудалд яаралтай анхаарал хандуулан холбогдох байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг авах шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн худалдааны төвүүдэд ашиглагдаж жинг хэмжил зүйн шаардлагын дагуу шалгасан байна. Хяналт шалгалтын үр дүнд жингүүд бүгд лац, баталгаажуулалтын тэмдэгтэй, хүчин төгөлдөр баталгаажилттай байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ