Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Тээврийн цагдаагийн алба ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагад өнөө өглөө 07.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн жолоочийг олж тогтоогоод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.
Бусад мэдээ
Сүүлийн 24 цагт хулгайлах төрлийн 22 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Мэдээ
Өнгөрсөн сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Мэдээ
Ховд аймгийн Буянт сумын нутагт сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна
Мэдээ
НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Д нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.