Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
Өчигдөр 12 цаг 38 мин
Ой, уулын туруутан амьтдын байршил нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүлж байна

Улаанбаатар хот орчимд 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байдгаас хотын ойд халиун буга, бор гөрөөс зэрэг амьтад түгээмэл тохиолдоно.

Өвөл, хаврын тарчиг цагт амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлүүд гардаг тул байршил нутагт нь идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм. 

Тус газраас нийслэлийн ногоон бүсэд мал хүрэх боломжгүй газруудад нуурын давсыг хөрсөнд шингэхээргүй хад асга, унанги мод, хожуулыг ашиглан зэрлэг амьтдад хүртээмжтэй байдлаар байршуулж, үр дүнг баталгаажуулахаар хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршууллаа.  

Зэрлэг амьтдын тархац нутагт эрдсийн дэмжлэг үзүүлснээр тарга тэвээргээ хадгалах, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх нь цөөрч эрсдэл буурч байгаа нь өмнөх жилүүдийн ажлын үр дүн илтгэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ