Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
Өчигдөр 11 цаг 59 мин
Хаван нь эс шингэх өвчнөөс гаралтай

Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай. Амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм.

Жимс жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, ундаа жимсний нухаш бас тостой хоол унд байнга идэж хэрэглэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл нь болж өгдөг.

Явдал мөр талаасаа хүйтэн сэрүүн газар удаан суух, даарч хөрч жиндэх, нойтон жавартай газар удаан байх тохиолдолд хавантдаг.

Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учир хүйтэн жиндүү байдаг. Мөн бусад эрхтний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг.

Хүний идсэн хоол хүнс амаар орж, шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй нийлж, тунгалаг цөвийн боловсролт явагдсанаар хүний биед хэрэгтэй, хэрэггүйг нь ялгадаг.

Ингэж ялгадаг галын илчийн үйл ажиллагаа муудсанаас болж эс шингэх өвчин үүсдэг. Галын илчийг галтай зүйрлэж үзэж болно. Тэгэхээр хүйтэн, сэрүүн мөн чанартай тосорхог идээ унд байнга хэрэглэх нь гал дээр ус, тос хийж байгаатай адил юм.

Ингэснээр хоол шингэхээ больж эс шингэх өвчин үүснэ. Эс шингэх өвчин ходоодонд, цусанд, маханд, ясанд гээд хаана ч үүсэж болно. Бөөрөнд эс шингэх өвчин үүссэнээр хавагнана. Хүйтэн сэрүүн эрс тэс уур амьсгалтай манай оронд бөөрний гаралтай хавангууд голчлон тохиолддог.

Эс шингэх өвчний үед тоолгүй явсаар хүндрүүлбэл цайвар хаван, усан хаван болж өвчний үе шат хүндэрдэг.

Эхэн үедээ шилбэ, гар, зовхиор хавагнадаг байсан бол цаашлаад хүндэрсэн үед хэвлий нуруугаар хавагнаж, жин нэмж, шээсний гарц багасна.

Зүрхний өвчинтэй хавсарвал амьсгаа давхцах, ядрах, дээшээ харж хэвтэж чадахгүй болж, шилбэ, нүүрээр хавагнана. Зүрх нь хийн гол орон учраас хий босох цагаар буюу үүрээр, үдэш орой илүү хавагнадаг.

Хүмүүс ихэнхдээ хаванг тустай өвчин гэж ойлгодоггүй зүгээр өвчний шинж тэмдэг мэтээр ойлгодог нь буруу юм. Тэгээд бусад өвчинтэйгөө хавсарч нэлээд хүндэрсэн үед нь эмчид ханддаг.

Хамгийн гол нь хаван өвчнийг үүсгэх идээ ундаанаас татгалзах хэрэгтэй. Хүйтэн сэрүүн чанарын хоол унд, ямаа, загас, гахайн махыг идэхгүй байх нь чухал. Эдгээр мах нь шингэхдээ удаан байдаг. Тиймээс бүлээн чанартай галын илчийг тэтгэж өгөх хонь, адууны махыг идэж, ширгээсэн ус, зөгийн балтай ус уувал засардаг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ