Хөвсгөл нуурын Хүслийн хад цогцолбор 6-р сарын 1-нд ашиглалтад орно

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нд ашиглалтад орох ажээ.
Ингэснээр явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болох юм.
Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчид зорьдог.
Тэдний олонхийн очдог газруудын нэг нь Хүслийн хад юм.
Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүйн байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан.
Харин Хүслийн хад цогцолбор ашиглалтад орсноор аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэнэ.
Бусад мэдээ
Олон улсын эмэгтэйчүүдийн энхтайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ
Мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Мэдээ
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.