Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн төвөөс урд зүгт 187 км-т Баянгол сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т гуравдугаар багийн Урт хамар гэх газар хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр 13:18 цагт бүртгэгджээ.
Энэ дагуу аймгийн онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 14:15 цагт цурамд оруулан, 15:27 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 21 га талбай өртөж шатсан байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
Бусад мэдээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
Мэдээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Мэдээ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.