Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 792 000 төгрөг болж өөрчлөгдөнө.
Харин шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байна.
Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх бол тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл 15840 төгрөгийг даатгуулагч өөрөө сар бүр хариуцан төлнө.
Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5 хувиар тооцсон дүн буюу 91080 төгрөгийг улсын төсвөөс төлнө.

Бусад мэдээ
Зөвшөөрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ
Мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.