Хүчтэй шуурганы улмаас хашаа, байшингийн дээвэр нуржээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд ширүүн шороон шуурганы улмаас 2 айлын байшингийн дээвэр, айлуудын хашаа нуржээ.
Тус аймгийн нийт нутгаар 2025 оны 03-р сарын 24-ний өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ.
Иймд иргэд та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг анхааран хүлээн авч болзошгүй эрсдэлээс хамгаалж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд:
- Бага насны хүүхэд өндөр настнаа асран хамгаалагчгүй үлдээхгүй байх,
- Айл өрхүүд ахуйн аюулгүй байдлыг хангах,
- Үнс нурмаа зориулалтын тагтай саванд асгах,
- Болзошгүй гал түймрээс хамгаалах,
- Малчид тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Бусад мэдээ

“NEAR” холбооны 15 дугаар бүгд хуралд амжилттай оролцлоо
Мэдээ

Аргалант-Баянцогт чиглэлийн 26.7 км хатуу хучилттай авто замын ажил эхэллээ
Мэдээ

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч байна
Мэдээ

“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.